


Эмнэлгийн баримтууд тэнд байгаа.
Солонго охин яаралтай бөөрний мэс засал хийлгэхээр 2011-11-21 нд бээжинд очсон, гэвч тэнд 3-н сар хүлээх юм шиг санагдаж байна, учир нь мэс заслын эмч нар хагалгааг хангалттай хурдан хугацаанд хийж чадах эсэхийг одоо хүртэл мэдэхгүй байна. Охиноо аврахын тулд түүний аав ээж байшингаа зарахаар шийдсэн. Тэд монгол гэрт амьдарна. Гэвч тэр бол хангалттай биш ба тэдэнд санхүүгийн тусламж хэрэгтэй. Бид одоог хүртэл үнийг мэдэхгүй байна. Энэтхэгийн эмнэлэгт адилхан мэс засал хийхэд 4 700 долларын урьдчилсан тооцоо өгсөн.
Солонго охин одоо нэг настай бөгөөд төрөлхийн ховдол хоорондын тусгаарлагч хананцарт хамаарах том, жижиг зүрхний гажигтай төржээ. Магадгүй энэ нь түүний артерийн судасны судлаас болсон байж магадгүй юм. Үүний учир нь гажигаас шалтгаалан зүрх биед хангалттай цусыг дамжуулж чаддаггүй, бөөр усжилтай учир нэг бөөр нь муу, булчингууд нь маш турьхан, уушиг чулуужсан байна.Тэр зүрхний гажигаасаа болж уушигны хаван, хатгалгаа болсон байсан. Ялангуяа Хятад эмч нар түүнийг 2 бөөрний оронд 3 бөөртэй (гэхдээ бөөрүүд эрүүл бол энэ нь хүндрэл биш ажээ.) Тархины их даралтаас болж тархинд их шингэн хуралдаж тархи усжисан гэж оношилсон бөгөөд оюун ухаан, хөдөлгөөний хөгжил удааширсан гэж буруу оношилсон байсан. Бээжингийн Хүүхдийн эмнэлэг тархины ноцтой өсөлт хөгжлийн гажиг гэж оношилжээ.
Манай улсад зүрхний хагалгааг хийх боломжгүй байсан. Ялангуяа манай улсын иргэдэд энэ нь маш өндөр үнэтэй хагалгаа юм.
Солонго охиныг зүрхний хагалгаанд оруулахын өмнө манай Fiable.biz "ХХК" нь Канадын 3 эмнэлэгт хандсан боловч Канад улсын иргэн биш гэсэн шалтгаанаар, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөххотын эмнэлэг Солонго охинд хагалгаа хийлгэх нь түүний амь насанд их эрсдэлтэй учраас хэрэв охин нас барвал тэдний нэр хүндэд муу гэж үзсэн тул татгалзсан юм. Харин Бээжингийн Хүүхдийн эмнэлэг анх түүний бөөр, тархины өвчний улмаас хагалгаа хийх боломжгүй гэж хариу өгсөн. Франц Улсын Түүр их сургуулийн эмнэлэг бидний захианд хариу бичээгүй юм. Мөн Оросын Холбооны Улсын Новосибирск хотын эмнэлэг бидэнд уг хагалгааны төлбөрийн талаарх мэдээллийг өгөөгүй юм.
Гэсэн ч сайхан сэтгэлтэй олон хүмүүсийн ачаар ялангуяа Олон Улсын Зүрхний Мэс Заслын сангийн профессор, эмч Уильяам Новиск (Pr. William Novick) нь Бээжингийн Хүүхдийн эмнэлэгт Хятадын эмч нартай хамтран уг хагалгааг 2010 оны 01 сарын эхээр амжилттай хийж гүйцэтгэсэн.
Солонгын эцэг, эх Монголд хийлгүүлсэн олон шинжилгээ, эмчилгээний төлбөрийг төлсөн. Солонго охины амь насыг аврахад гадаад, дотоодын маш олон хүн сайхан сэтгэлээ харамгүй зориулж байсан боловч энд тэдний бүх нэрийг дурдах боломжгүй (зарим нь нэрээ дурдуулахыг хүсээгүй) байгаад хүлцэл өчье. Тухайлбал: эмч Уильяам Новиск (Pr. William Novick), түүнээр мэс засал хийлгэх боломж олгож түүний зардлыг гаргасан Олон Улсын Хүүхдийн Зүрх Сан, (тэдний бичсэнээр нэг хүүхдэд дунджаар 1 200 доллар) мөн Солонгын ээжийг 2 удаа Хятадад байхад гэртээ үнэгүй байлгасан гадаад болон хятад католикчууд, Бээжингийн Хүүхдийн эмнэлэгийн төлбөр, онгоцны тасалбар, бусад зардал (Бээжинд байх хугацааны байр, хоол, тээврийн зардлууд) Fiable.biz-ийн 2 ажилчин, Fiable.biz-ийн захирлын хамаатнууд, Гадаад шашин дэлгэрүүлэх Парисын нийгэмлэгийн санваартан католик найз, түүнчлэн Солонгын хамаатнуудад талархал илэрхийлэхийн ялдамд цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилт, амьдралд нь аз жаргал хүсье! Ялангуяа энэ үйл ажиллагааг цахим хуудас бүтээж, байнга мэдээллийг шинэчлэж Монголын эмнэлэгийн баримтуудыг бусад эмнэлэгүүд мөн хандивлагч болон бусад хүмүүст мэдээллийг шуурхай солилцох боломжийг үнэгүйгээр хангасан Fiable.biz-ийн хамт олонд гүнээ талархсанаа илэрхийлье.
Хуучин баримтуудыг эндээс харна уу.
Хэдийгээр Монголд зүрхний мэс заслыг нялх хүүхдүүдэд хийдэг гэвч эмч нарын туршлага дутагдалтай, тоног төхөөрөмж, материалууд дутагдалтай улмаас өнөө болтол хийгдэж чадахгүй байна. Fiable.biz, Солонго охины ээж, хэд хэдэн хүүхдүүдийн эцэг, эхчүүд хамтран Монголын энэ нөхцөлд туслахаар нийгэмлэг байгуулахыг хүсч байна. Хэрэв танд бидэнд өгөх санал, хүсэлт байвал холбоо барина уу.
Хэрэв та Солонго охины дараагийн шатны эмчилгээнд туслахаар шийдвэл энэ хаягаар орно уу.
Солонго охинд туслах хандивын данс:
Fiable.biz "ХХК" нь түүнийг аврахыг хичээж байна. Дээрхи баримтууд зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.