[In English]

Ня-бо хайж байна.
[Харваач шиг]

Франц захиралтай Fiable.biz компани нь өөрийнх нь тооцоог хийх нягтлан бодогч хайж байна. Хувиараа ажилладаг хүн байж болно, компани байж болно эсвэл Fiable.biz ажилгүй хүнийг ажилд авч болно. Цагаар ажиллана. 3, 4-р курсын оюутан байж болно.

Ажил

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг: чөлөөт зохиогчийн эрхтэй GNU cash ба OpenOffice.org гэдэг програм хангамжуудаар Fiable.biz-ийн тооцоо хийж, захирлыг тайлантайгаа танилцуулна. Нягтлан бодогч ажилтан бол яваандаа хүсвэл тооцооноос гадна өөр ажил ч хийж болно.

Тавигдах шаардлага

Цалин

Ня-бо ажилтан биш бол өөрөө үйлчилгээний саналаа өгнө. Харин ажилтан бол эхний хоёр жил бүтэн цагаар ажиллавал:

Ажилтан хүүхэдтэй, хүүхэдтэйгээ байнга хамт амьдардаг эсвэл өөрөө оюутан бол, хичээл, хүүхдийн дэмжлэгүүдийг нэмж олгоно. Тухайлбал:

Мөн түүнчлэн манай компани ажилтны үндсэн цалин дээр хоёр хэсэгтэй нэмэгдэл хөлс олгогдоно: ашгийн нэмэлт хөлс На ба ажлын чанарын нэмэлт хөлс Нч. Аливаа ажилтаны аливаа улирлын нэмэгдэл хөлсгүй нийт цалинг тухайн ажилтаны тухайн улирлын хөлсийн коэффициент гэе. Сайн дураараа ажилладаг хүний цалингийн оронд ажлынх нь үнэлгээг нь хөлсийн коэффициент гэе.

На ашгийн нэмэгдэл хөлс ингэж тооцно: бүх албан татварууд хассаны дараах Fiable.biz-ын тухайн улирлын цэвэр ашгийн 36%-ийг хийсвэр хэлбэрээр Fiable.biz-эд ажиллаж байсан хүмүүст тус улирлын хөлсийн коэффициенттэй пропорционалаар ногдуулж ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлтийг нь хасаад тэр хэсгийг нэмэгдэл хөлс болгон дараагийн улиралд нь төлнө. (Зарим ажилтнууд нь нэмэгдэл хөлсийн өөр дэглэмтэй учраас хийсвэр хэлбэрээр гэж бичсэн.)

Нч чадварын нэмэгдэл хөлс ингэж тооцно: ажилтан болгоны тус улирлын нэмэгдэл хөлсгүй нийт цалин (сайн дураараа ажиллаж байгаа хүний цалингийн оронд ажлын нь үнэлгээ)-г үржих ажил олгогчийн олгогдсон онооны дүнг тус ажилтны чадварын нэмэгдэл коэффициент гэж нэрлье. Бүх татварууд хассаны дараах тухайн улирлын цэвэр ашгийн 36%-ийг хийсвэр хэлбэрээр Fiable.biz-эд ажиллаж байсан хүмүүст чадварын нэмэгдэл коэффициенттэй пропорционалаар ногдуулж ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлтийг нь хасаад тэр хэсгийг Нч чадварын нэмэгдэл хөлс болгон дараагийн улиралд нь төлнө.

Fiable.biz нь аливаа улиралд алдагдалтай болсон бол бүх татварууд оруулсны дараах тухайн улирлын цэвэр алдагдлын 72%-ийг хийсвэр хэлбэрээр Fiable.biz-эд ажиллаж байсан хүмүүст тус улирлын хөлсийн коэффициенттэй пропорционалаар ногдуулаад тухайн ажилтны ирээдүйн ашгийн нэмэгдэл хөлс, чадварын нэмэгдэл хөлс хоёроос хасна харин үндсэн цалин, дэмжлэг хоёроос хэзээд хасахгүй бөгөөд ажилтны өр болохгүй.


Жишээн нь: хэрэв та бакалавр зэрэгтэй, дунд ангийн 2 хүүхэдтэй, Fiable.biz-д анхны 2 жил, бүтэн цагаар ажилладаг бөгөөд компанид ашиг гарсан бол, тухайн сарын цалин чинь ийм байж болно:


Нийт286 000 ₮
Үндсэн цалин228 000 ₮
хичээлийн дэмжлэг (2 × 14 000 ₮)28 000 ₮
нэмэгдэл хөлс (нэг сард)30 000 ₮

Та манайд 2 жилээс дээш хугацаагаар ажиллавал таны үндсэн цалин 25%-аар нэмэгдэнэ.

Ажилд орохыг хүсвэл…

Интернэтээр явуулах баримтууд

Өөрийн намтар болон дагалдах захиагаа ODF (буюу ISO/IEC 26300:2006) форматаар явуулж өгнө үү. Интернэтэд хурдан холбогддог бол, та OpenOffice.org-ыг OpenOffice.org вэб сайтаас үнэгүйгээр татаж аваад хэрэглэдэг компьютер дээрээ суулгаж болно. Fiable.biz нь R.T.F., H.T.M.L., X.H.T.M.L. форматуудтай файлуудыг энгийн э-захиагаар хүлээж авдаг. Microsoft Word форматтай баримтыг хүлээж авахгүйг анхаараарай. Хэрэв та оюутан, эсхүл төгсөөд удаагүй бол их сургуулийн одоогийн болон өмнөх курсуудын дүн бусад сертификатаа хавсаргаж илгээгээрэй.

Намтар дээрээ овог, хүйс, төрсөн он, гэрийн хаяг, гэрийн болон гар утасны дугаар, хэлний болон компьютерийн мэдлэг, шивэх чадвараа тодорхойлохоо битгий мартаарай. Ажлын туршлагатай бол сүүлийн үед ажилласан газар тус бүрийн нэр, хамтран ажилласан хүний нэр, утасны дугаарыг нэмж бичээрэй. Намтар дээрээ бичихээ битгий мартаарай. болон Намтрын жишээ гэдэг хуудсуудыг уншна уу.

Та дагалдах захиа-н дээрээ хамтран ажиллах хүсэлтээ товч тайлбарлаарай. Өмнө нь ажлаасаа гарсан бол учрыг товч тайлбарлана уу.

Fiable.biz-ийн 1-2 ажилтанг гэртээ хүлээн авах

Бид таны намтрыг хүлээн авсны дараа, танай гэрт очиж компьютер, англи хэлний түвшинг тогтооно.

Ажлын байранд ирж шалгалт өгөх

Хэрэв та сонгогдвол манай ажлын байранд ирж шалгалт өгнө. Хэрэв та өөр аймагт амьдардаг бол Fiable.biz танд хамгийн хямд тээврийн хэрэгслээр ирэх, буцах зардлын мөнгийг олгоно. Хэрэв та бидний шаардлагад нийцсэн бол тантай эхлээд нэг сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах болно.




[XHTML-ийн шалгагч]